|

ҮЙЛ ЯВДАЛ: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулна

2021.11.23 өдөр болох үйл явдлын мэдээлэл 

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Монголын тогтвортой санхүүгийн форум”-ын “Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт” салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470

10.00 цагт “Степпа Арена” мөсөн өргөөнд “Базальт цом” өсвөрийн улсын аваргын тэмцээний тоглолтууд эхэлнэ.

10.00 цагт  “Туушин” зочид буудлын Сүлд танхимд  Нийслэлийн газрын харилцааны бодлого, төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах арга зүй, мөн шинээр боловсруулагдаж буй “Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний ажлын явцын талаар Хан-Уул дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэж, тэдэнтэй санал солилцож, зөвлөлдөнө.

12.30 цагт МУИС-ийн Номын санд  тус сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс суралцагчдад зориулсан карьер хөгжлийн сургалт зохион байгуулна. Утас: 99002019

15.00 цагт Хүний эрхийн форумаас “Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна.

16.30 цагт Барилгын политехник коллежид “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлж, хэмнэлтийг бий болгох нь” төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно. Утас: 99010107

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments