Орцонд нярай хүүхдээ хаясан эцэг, эхийг 6 хоногийн дараа ОЛЖЭЭ
Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Энэ талаар ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн “Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн” гэлээ.
Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
БИЧЛЭГ: