О.Баасанхүү АН-д нарийн бичгийн дарга болсны учир юу вэ?
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрээр өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус намаас нэр дэвшсэн юм.
Түүний улстөрийн замнал МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажилласнаас эхтэй. Анх тус намын жагсаалтад бичигдэж УИХ-ын гишүүн болж байв. МАХН-ын гал тогоонд багагүй хугацааг зарцуулахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгад илтэд “үйлчилсэн” тул Н.Энхбаяр ихэд уурлан намынхаа гишүүнчлэлээс хассан гэлцдэг.
УИХ-д ялагдал хүлээсэн тэрээр АН-ыг далдуур “залж” буй Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл зорилгын төлөө ийнхүү намд албан тушаал авлаа гэж үзэх хэсэг байна.
ivoice.mn