О.Батбаяр: Вакцины 3 дугаар тун дэлхий дахинд шинэ зүйл биш
Манай улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш халдварын тоо эрчимтэй буурлаа. Үүнтэй холбогдуулан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, дэлхий нийтэд гурав дугаар тун шинэ зүйл биш.
Хэдийгээр дархлаажуулалтын чанар, үзүүлэлтийг ДЭМБ хүлээн зөвшөөрч, 2 тун бүхий вакциныг олон улс даяар ашиглаж эхэлсэн ч өнгрөсөн 4 дүгээр сараас корона вирусын делта хувилбар тархсан.
Вирус мутацид орж, вакцинд хамрагдсан иргэд ч халдвар авах эрсдэлтэй болж эхэлсэн. Мөн хоёр дугаар тунг хийлгэснээс 42 хоногийн дараа вирусын эсрэг биет 10 хувиар буурч буйг олон улс нотлосон.
Хамгийн чухал нь дархлаа эсийн түвшинд тогтох ёстой юм.
Хэдий халдвараас хамгаалах нь багасаж эхэлсэн ч өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлсэн хэвээрээ байсан. Гэвч ДЭМБ судалж шинжилсний хариуд 3 дугаар тун халдварын хурдацтай тархалтыг багасгах боломжтой бөгөөд эсийн түвшинд дархлаа суулгах чадвартай юм байна гэдгийг нотлосон.
Мөн делта хувилбараар өвдөөд эдгэсэн бие султай хүмүүс насан туршийн хууч өвчинтэй болох эрсдэл бүхий нөхцөлд байсан учраас манай улс иргэдээ энэ нөхцлөөс хамгаалахын тулд 3 дугаар тунг тарьж эхэлсэн гэлээ.