Дунд ангийн сурагч хүүг 40 гаруй хүүхэд бүлэглэн зодож, гэмтээжээ
Энэ талаар хохирогч хүүгийн ах хэлэхдээ “Манай дүүг сургуулиас нь тарж явахад отож байгаад зодсон байна. Дүүгийн минь гавлын яс цуурсан, цус хуралттай байдалтай эмчлүүлж байгаа. Эмч нь хагалгаанд оруулж магадгүй гэсэн. Биеийн байдал нь хүнд байна” гэжээ.
Хүүгийн ээж өчигдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гарчээ. Тус хэргийг дөгөө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.