Э.Эрдэнэ: Гадны сайт дээр манай улсын иргэдийн мэдээлэл тавигдсан гэх асуудлыг ажлын хэсэг шалгаж байна

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат БНХАУ-ын сайт дээр хоёр сая Монгол хүний мэдээллийг зарна гэсэн мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм вэ гэдгийг тодруулав.

Түүний асуултад Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ “2.3 сая иргэний мэдээлэл гэдэг асуудал нь хакеруудын алдагдсан мэдээллийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Энэ сайт дээр зарагдаж байсан мэдээлэл байгаа. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тухайн сайтад тавигдсан. Тус асуудлыг шалгах ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Тавигдсан мэдээллээс эхний ээлжид үзэхэд Хаан банкны мэдээлэл гэдэг нь дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс дүгнэж болохоор байгаа. Шалгаж байгаа учраас энэ асуудлаар нийтэд мэдээлэх боломжгүй. Шаардлагатай бол энэ талаарх мэдээллийг УИХ-д танилцуулж болно” гэсэн хариултыг өглөө.

Байнгын хорооны хуралдааныг ТВ9 телевиз шууд дамжуулсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *