“Нарантуул захын урд талын төмөр зам дээр хүн байсан тул галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон”
Нарантуул захын урд талын төмөр зам дээр галт тэрэгний зүтгүүр эвдэрч тус уулзварыг 10 минут орчим хаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байна.
Зүтгүүр эвдэрсэн эсэх асуудлаар ikon.mn Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хэвлэлийн албанаас тодруулахад “Галт тэрэгний зүтгүүр эвдэрч зогссон асуудал гараагүй. Өөр асуудал гарсан. Тодруулбал, Нарантуулын урд талын төмөр зам дээр хүн байсан тул галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон. Таван минут болоод хөдөлсөн. Зам дээр байсан тухайн хүнийг нь цагдаа аваад явсан” гэлээ.
Яаралтай тоормослолт- Галт тэргийг маш богино хугацаанд зогсоох зорилгоор хийх үйлдэл. Энэ агшинд тоормосны гол хоолой дахь агаарын даралт 0 кг/см2 болтол огцом буурдаг.