Д.Амарбаясгалан : МАН-ын УЗ-ийн хурлаар авилга хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцлээ”
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Хурлаар намын XXX Их хурлын хуралдааныг ирэх сарын 06 өдөр хуралдуулахаар тогтсон юм.
Мөн “Монгол Улсын Засгийн газраас “Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын төслийг танилцууллаа.
МАН-ын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх бодлого, авилга хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцлээ” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.