Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг таван сарын хугацаагаар хоригложээ
Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоциклоор хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
Тус захирамжид:
“Замын хөдөлгөөнд оролцогчдыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосугай” гэжээ.