“Аймаг бүрт PCR шинжилгээний лаборатори байгуулна”
Улсын онцгой комисс өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэхүү хуралдаанд аймгийн Засаг дарга нар цахимаар оролцжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймаг бүрд PCR шинжилгээний лаборатори байгуулан ажиллахаар төлөвлөж буйгаа аймгийн Засаг дарга нарт мэдэгдсэн байна.
Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонсжээ. Мөн энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгосон байна.