“Энэ оны ЭЕШ-нд 39,000 орчим шалгуулагч хамрагдана”
Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан цахимаар мэдээлэл хийжээ.
Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийнг энэ жил 35,700 орчим сурагч төгсөнө.
Мөн өмнөх онуудын төгсөгч нараас дунджаар 3,500 хүн шалгалтад бүртгүүлэх магадлалтай. Ингэснээр 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 39,000 орчим шалгуулагч хамрагдах урьдчилсан тооцоолол байна
Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгсөн байх ёстойг сайтар судлах хэрэгтэй. Суралцахаар сонирхож буй их, дээд сургуулийнхаа оюутан элсүүлэх журамтай танилцаж, түүнийхээ дагуу шалгалт өгөх хичээлээ тодорхойлох учиртай. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Харин хасаж, өөрчилж болохгүй заалттай” гэлээ.