НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажилтнаа үндэслэлгүй халсан нь тогтоогджээ
Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн даргаар ажиллаж байсан Б.Дөлгөөн НЭМГ-ын дарга Б.Бямбацогтын тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Улмаар Б.Дөлгөөн тухайн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж хуулийн шатанд нотлуулахыг хүссэнээр НЭМГ-ыг шүүхэд өгсөн билээ.
Тэгвэл шүүх хуралд Б.Дөлгөөн ялсан буюу НЭМГ-ын даргын шийдвэр үндэслэлгүй нь хууль ёсоор тогтоогджээ. Өнөөдөр албан тушаалдаа хууль ёсоор дахин томилогдсон Б.Дөлгөөн цахим хаягтаа ийн бичсэн байна.