Төрсөн эцэг нь 7-14 насны гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ
Баянхонгор аймагт төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж улмаар өөрийгөө хороосон ноцтой хэрэг гарсан байна.
Уг хэргийг тодруулбал, өнгөрсөн шөнө /2021.11.25/ 02:40 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK-600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудан, гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, 9 настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д гэх гурван хүүхдээ буудаж амь насыг нь хохироон, дараагаар нь өөрийнхөө толгой тус газар буудан амиа хорложээ.
Хэргийг Баянхонгор аймгийн ЦЕГ шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 41 настай Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, гэмт хэрэгт ашигласан галт зэвсэг нь бүртгэлгүй буу байсан хэмээн тогтоогдд байна.
yachihsan setgehvitei bolchihson niigem be yasan gej yu ch medehgvi nyalh vrsee aldag bnaa vheh morooroi vhehgvi adgiin nowsh
IIm teneg medee niitlej baigaa. Setguulch ta nariin buruu. Mongol hunii setgehuin iim yum baihgui baihad haa baisan amerik hyatadiin buzartai medeelel niitelj Mongolchuudad reclamdsan bolohoor iim bolj baigaa yum. Tsatsaad bai tsatsaad bai. Buzartai medeegeer handalt avj songuuliar bidnii esreg ajildag buzartai novshnuud