Говь-Алтай аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн “Өлзийтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 2021.11.24-ний өдрийн 08:39 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 08:46 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments