Ховд аймагт 39 тонн дизель түлш тээвэрлэсэн автомашин онхолджээ

39 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар онхолджээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байна.

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгжээ. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *