“BLACKPINK” хамтлагийн гишүүн Лиза коронавирусийн халдвар авчээ
БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн гишүүн Лизагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу лхагва гарагт эерэг гарсан талаар тус хамтлагийн хариуцдаг агентлаг мэдээлжээ.
“YG” энтертайнментын мэдээлснээр, хамтлагийн бусад гишүүд болох Роуз, Женни, Жисү нар Лизатай ойрын хугацаанд ойр байгаагүй хэдий ч “PCR” шинжилгээ өгсөн байна.
Мөн тус энтертайнмент холбогдох мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд хүргүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжөөс илүү нарийн чанд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээ мэдээлжээ.
БНСУ-д “COVID-19″-ийн шинэ тохиолдол, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо лхагва гарагт урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн нь хэдхэн долоо хоногийн өмнөөс “COVID-19”-тэй дасан зохиж амьдрах стратегийг хэрэгжүүлж эхэлсэн Засгийн газрыг халдвартай тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдийг тогтоох талаар хэлэлцэхэд хүргээд байна.