Ж.Бат-Эрдэнэ : Хөшөө бүтээх 3.8 тэрбум төгрөгийн төсвөөр цэцэрлэг барих ёстой

Булган аймагт “Хөхүүрийн айрагны соёлын өргөө”-г 3.8 тэрбум төгрөгөөр ирэх онд барихаар тус оны төсөвт тусгаад байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын УИХ-ын гишүүн Ц.Анандбазар санаачлан, төсөвт суулгасан аж.

Төсөв мөнгө хүнд байгаа өнөө үед “Хөхүүрийн айрагны соёлын өргөө” хөшөө хэрэгтэй эсэх талаар Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулахад,

“Өнгөрсөн жилээс эхлэн аймагт хөшөө барина гэсэн асуудал яригдсан байсан нь сая батлагдчихлаа. Угтаа Булган аймагт хоёр цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай байгаа. Нэг цэцэрлэгийн нураачхаад Төрийн албан хаагчдын барилга барьсан. Цэцэрлэгийг цэцэрлэг хэвээр нь байлгах бодлоготой байсан ч саяны засаг гарч ирээд цэцэрлэг нураагаад байшин бариад явж байна.

Бас нэг цэцэрлэгийг 4 гаран тэрбум төгрөгөөр нураагаад, хүүхдүүдийн тоог нэмэн өргөтгөн цэцэрлэг барьж байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүй байна. Наад зах нь хоёр цэцэрлэг барих ёстой. Хөшөө барихаас илүүтэйгээр төсөвт тусгагдсан 3.8 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барих нэн тэргүүний асуудал бий” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *