Грэммиг бойкотолно хэмээсэн The Weeknd энэ жил гурван ч номинацид нэр дэвшжээ

Дуучин The Weeknd Грэммийн ёслолыг бойкотолно хэмээн мэдэгдсэн. Тэрээр энэхүү шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны арын албыг “авлигачид” хэмээн тодорхойлж, ёслолын үйл ажиллагааг эсэргүүцсэн ч энэ жилийн наадмын гурван ч номинацид түүний нэрийг дэвшүүлээд байна.

Жинхэнэ нэр нь Абел Макконен Тесфайе нэртэй уран бүтээлч тэрээр Канье Уэстийн “Hurricane” болон “Donda” дуу болон оны шилдэг цомог болох Doja Cat-ийн “Planet Her”-д тус тус хамтарснаар Грэммийн номинацид нэр дэвшээд байгаа юм.

Doja Cat Confirms The Weeknd Collab As Next Single From 'Planet Her' |  iHeart

 

2020 оны  арваннэгдүгээр сард тэрээр “Af Hours”, “Blinding Lights” зэрэг хит дуунуудаа гаргасан ч Грэммийн номинацид нэр дэвшээгүйд тэрээр сэтгэл гонсгор байдаг аж. Түүний “Blinding Lights” дуу нь тухайн үед “Billboard”-ын “Hot 100” жагсаалтыг тэргүүлж, шилдэг дуугаар шалгарч байв. Мөн тэрээр өмнө нь гурван удаа Грэммийн эзэн болж байсан юм.

Grammy Awards: the Weeknd Snub Shows It's Time to Fix Them - Variety

 

Харин энэ оны эхээр дуучин эр “Нью-Йорк Таймс” хэвлэлд хэлэхдээ, нэр дэвшүүлэх үйл явцад оролцдог “авлигажсан нууц хороод”-ын улмаас “Миний нэр, дууг Грэммийн наадамд оруулахыг зөвшөөрөхгүй, ёслолын үйл ажиллагаанд цаашид ч оролцохгүй” гэжээ.

Тэрээр 2020 оны “After Hours” цомгоо гаргаснаас хойш шинэ цомог гаргаагүй ч бусад уран бүтээлчтэй хамтран дуу гаргасан тул дүрэм ёсоор нэр дэвших боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлэн мөрдөгдөж байгаа шинэ журмын хүрээнд нэр дэвшигч уран бүтээлийн дор хаяж 33 хувьд хувь нэмэр оруулсан байх ёстой гэсэн шаардлагыг нь хангасан учир нэр дэвшсэн юм.

Одоогоор The Weeknd олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жуниор “Энэхүү наадмын онцлог нь тухайн уран бүтээлчид өмнө нь юу тохиолдсон, ямар маргаантай байсан эсвэл өнгөрсөн жилийн уран бүтээлийн амжилтыг нь харгалзан дэвшүүлдэггүй нь сайхан. Сонгогчид хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэхдээ зөвхөн шилдгийг л эрэлхийлдэг. Ингэхдээ тэд зөвхөн уран бүтээл, хөгжмийг үнэлдэг ба бусад маргаан, уран бүтээлчийн өнгөрсөн түүхээр шүүдэггүй” хэмээн Associated Press агентлагт ярьжээ.

Одоогоор The Weeknd олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсвэл албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Сонирхуулахад 2022 оны Грэмми шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 31-нд болно.

Эх сурвалж: Today

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *