Соёлын яам жүжигчин О.Амгаланбаатарт олгосон МУСТА цол тэмдэгээ “хурааж” авна гэжээ
Соёлын дэд сайд М.Батбаяр жүжигчин О.Амгаланбаатарт олгосон МУСТА цол тэмдэгээ “хурааж авна” гэх утгатай байр суурийг шагнал өгснөөс хойш 6 хоногийн дараа илэрхийлж, утас цохьжээ. Уг нь жүжигчин О.Амгаланбаатарыг Хиртээгүй сарнай УСК-ны хамт олон МУСТА цол тэмдэгт тодорхойлсон аж.
Жүжигчин О.Амгаланбаатар энэ талаар цахим хуудаснаа “Би “Хиртээгүй сарнай” кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо “өөрөөсөө ичиж үхэхээ шахлаа” гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа.
“Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно” гэсэн утгатай үгийг их тийм дээрээс эвгүй өнгөөр хэлж байнаа. Эгдүү дургүй зэрэг хүрээд тасалчихлаа.
Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж бичдэг хүнд маш тодорхой ойлгогдохоор “би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа ӨӨРӨӨСӨӨ ичиж байнаа. Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнээ, баярлалаа” гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлэхэв дээ. Харам олддог тэмдэгийг нь авчихаад хайхрамжгүй үг хэлчихсэн бололтой. Бурхны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас бүр их иччихлээ
Жич: Шагнал гардуулсан Дөлгөөн гэдэг залууд хариуцлага тооцно ч гэх шиг. Халагдсан байвал харин хатуухан тэмцэнээ. Хэлчихье!!! Хийх юмаа олж ядаад хэдэн ажилчдаа халж солихын оронд Богд зонхова барих гэсэн удирдлагуудынхаа шийдвэрт бодол ухаанаа чиглүүлээсэй билээ. 6 хоногийн хугацаатай МУСТА О.Амгаланбаатар” гэсэн байна.