Ерөнхий сайдад “гологдсон” Ж.Сандагсүрэн дахин албан тушаалд очлоо

Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан  Ж.Сандагсүрэн энэ сарын эхээр  ажлаа хүлээлгэж өгсөн юм. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халах чиглэл өгч, оронд нь ЦЕГ-ын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилсон.

Ж.Сандагсүрэнгийн хувьд Хотын дарга Д.Сумъяабазартай  ойр дотно, тэр хэрээрээ НОК-ийг ахалж, хотын  даргын ажлыг олон нийтэд танилцуулж явсан ч Ерөнхий сайдад ажлын туршлагаар “гологдсон” гэх. Учир нь Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа НОК-ын ажилтай танилцахаар очих үеэрээ “НОК-ын шуурхай удирдлагын багт илүү туршлагатай, зохион байгуулах чадвар өндөртэй хүн ажиллуулж,өнөөгийн даргыг нь солино” гэж хэлснээс илэрхий.

Гэвч тэрээр ар тал сайтайгаа баталж НЗД-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргаар томилогджээ. Уг албан тушаалыг  СХД-ээс төлөөлөгчөөр сонгогдсон Н.Баярчимэг хашиж байсан юм.

ivoice.mn 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *