ЦАГ АГААР : Улаанбаатар хотод өдөртөө 2 хэм дулаан байна

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 11 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

 Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

 Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

11 сарын 27-ноос 12 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар  хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments