2500 гаруй ахмадуудад үзлэг хийхэд 60 гаруй ахмадаас хорт хавдар илэрчээ

Хорт хавдар хэмээх өвчин өнөөдөр таны биед үүссэн ч маргааш нь шууд аминд заналхийлдэггүй чимээгүй тахал юм. Хүн бүрийн бие организм, амьдралын нөхцөл байдал өөр өөр учраас биед хэр хугацаанд хорт хавдар бий болохыг хэлэхэд тун бэрх аж.

Тийм учир иргэдийн эрүүл мэндийн төлөө Хавдар судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Япон-Монголын хамтарсан эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хамтран БЗД-ийн 2500 гаруй ахмадуудад үзлэг хийхэд 60 гаруй ахмадаас хавдар илэрчээ.

Хавдартай иргэдийн ихэнх нь бөөрний хорт хавдар, зүрх судасны хатуурал, сонсголын бууралт зэрэг шинж тэмдгүүдтэй байжээ. Мөн хавдарын шатлалыг тодорхойлоход нэгдүгээр шатандаа явж байсан аж

Дэлхий нийтээр 2016 онд хамгийн олон хорт хавдрын өвчлөл шинээр илэрсэн орноор Австрали, Шинэ Зеланд, АНУ, Нидерланд зэрэг улсууд тодорсон юм. Эдгээр орнуудад хорт хавдрын өвчлөл их байгаа ч нас баралтын хэмжээ бага буюу бүрэн эдгэж, өвчнөө ялсан тохиолдол өндөр байгаа юм. Эсрэгээрээ Монгол, Зимбабве, Доминик тэргүүтэй буурай орнуудад шинээр өвчлөгчдийн тоо бага ч үхлийн хэмжээ их байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ сул учир эдгэх боломж бага байна хэмээн дүгнэжээ.

Нэмж дурдахад ирэх оны нэгдүгээр сараас эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах болсон бөгөөд идэвхитэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *