Нэмэлт тунгийн хамрагдалт 30 хувьтай байна
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 25-нд нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 252, нэмэлт сэргээх тунд 8023, нийт 8360 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 30.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.933 (76.4 хувь), 16-17 насны 26.715 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.