З.Энхболд : Өнөөдөр улс тунхагласан өдөр биш
Өнөөдөр БНМАУ тунхаглаж Үндсэн хуулиа баталсан өдөр тохиож байна. Харин энэ өдрийн талаар УИХ-ын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Өнөөдөр улс тунхагласан өдөр биш. Монгол нутагт төрт улс үүсээд 2000 гаруй жил, Их Монгол улс болоод 815 жил, хаант төрөөс бүгд найрамдах төрийн хэлбэрт шилжиж анхны Үндсэн хуулиа батлаад 97 жилийн ой. 1992.01.13 Ардчилсан Үндсэн хуулиа баталж социалист төрийн хэлбэрээс татгалзсан. Нийгмийн 1 байгууллаас нөгөөд шилжсэн өдрөөрөө амардаг тэмдэглэдэг бол 1992.01.13 өдрийг ялгаагүй л тэмдэглэмээр байгаа юм. УИХ л ганцаараа шахуу тэмдэглэдэг дээ” гэжээ.