Улсын Онцгой комисс 11:00 цагаас хуралдана

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “аюултай” ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлээд байгаа юм.

Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болсон байна.

Түүнчлэн “COVID-19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаарх тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудаснаа өчигдөр мэдээлсэн байсан юм. 

Баасан гарагт дэлхийн олон орон Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан. Тухайлбал АНУ-ын засаг захиргаа Өмнөд Африк, Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави гэсэн найман улсын чиглэлд Даваа гарагаас эхлэн агаарын тээврийн хязгаарлалт тогтоохоор болжээ. Европын Холбооны улсууд, Канад, ОХУ мөн ижил төстэй арга хэмжээ авах болсноо Баасан гарагт зарласан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *