BLACK FRIDAY хямдралын үеэр худалдааны төвд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлджээ

BLACK FRIDAY хямдралын үеэр АНУ-ын Хойд Каролина мужийн худалдааны төвд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлджээ. 

Дэлхий даяар үргэлжилж  буй  BLACK FRIDAY буюу “Хар Баасан” гарагийн хямдралын үеэр АНУ-ын Хойд Каролина мужийн Дархам хот дахь Southpoint Mall худалдааны төвд галт зэвсэгтэй этгээд иргэдийн биед халдсанаас   эмх замбараагүй байдал үүсчээ.

 

Орон нутгийн сурвалжлагч худалдааны төвийн гаднаас яаран зугтаж буй бичлэгийг авч амжсан бөгөөд Твиттер хуудсаараа дамжуулсан байна.

Цагдаагийн газрын мэдээллэж буйгаар буудалцааны улмаас 3 хүн шархдаж, хэргийн газар дээрээс гэмт хэрэгтнийг баривчилсан байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг худалдааны төвөөс хол байхыг анхааруулж, хэргийг  үргэлжлүүлэн шалгаж байна. 

 
И. Эгшгэлжин

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *