Амралтаа хүлээлгүй үр дүнтэй ажиллах арга

Хоёр өдөр эрх чөлөөгөөрөө, зугаатай байхын төлөө таван өдөр зовох нь ажил хийх биш юм…..

Та юуны төлөө ажил хийдэг вэ? Энэ асуултын хариултыг сонсох төдийд л таны тархинд “ЦАЛИН” бодогдох байх. Мэдээж нас биед хүрсэн хүний хувьд ажил хөдөлмөр эрхэлж наад захын хувийн хэрэглээний зардлаа аав ээж, ах дүүгээсээ гуйлгүй зохицуулах чадвар бүхий үүрэг хүлээдэг. 

Харин та нэгдүгээрт “ЦАЛИН” бодох бус энэ ажлыг хийх болсон “ЗОРИЛГО” -оо бодоод үзээрэй. Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдрах юмсан гэдэг шиг хүн бүрд заримдаа юу ч хийлгүй гэртээ амармаар үе бий. Гэхдээ бид амралтаас илүү ажил хийж байхдаа жаргалтай болдог гэвэл та итгэх үү?

Хүн ямар нэгэн зорилго өмнөө тавьж түүндээ хүрэх нь гэртээ дулаан орондоо тухлан, дуртай сериалаа үзэхээс ч илүү аз жаргалыг мэдрүүлдэг аж. 

Магадгүй танд 80/20 дүрэм үүнийг ойлгоход туслах байх. Энэхүү дүрмийн агуулга нь 20 хувийн чухал зүйл 80 хувийн үр дүнг үүсгэдэг талаар юм. Энгийн жишээгээр бид өөрт байгаа хувцасны ердөө 20 хувийг өдөр тутамдаа ээлжлэн өмсдөг. Зарим томоохон компаниудын 20 хувийн үйлчлүүлэгч 80 хувийн орлогыг бүрдүүлдэг. Заримдаа 20 хувийн алдаа 80 хувийн эрсдэл үүсгэж байдаг гэх мэт олон жишээ бий. 

Тиймээс та шинэ долоо хоног эхлэхийн өмнө тухайн долоо хоногийн чухал хийх ажлуудаа бичиж тэмдэглэж байгаарай. Өдөр болгон хийх олон зүйлс бичиж түүндээ хүрч чадалгүй стрессдэж байхаар 3 эсвэл 5 чухал ажлаа өмнөө тавиад тухайн зорилгодоо анхаараарай. 

1,072,989 Happy Work Photos - Free & Royalty-Free Stock Photos from Dreamstime

 

100 хувийн үр дүнгүй 10 ажил хийж байснаас 2, 3 ажлыг бүрэн гүйцэтгэлтэй хийх нь амжилтын мэдрэмжийг илүү төрүүлдэг байна. 

Мөн ажлаа тараад ажлын байрнаас гарахдаа ажлаа бодсоор байх нь дарамт болдог учраас ажлын цагтаа бүрэн ажилдаа өөрийгөө зориул. Харин ажил дуусаад та өөр зүйлд анхаарч тархиа амрааж байгаарай. 

Шинэ долоо хоногт нь амжилт хүсье!

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *