ШУУРХАЙ: БНХАУ-ын Эрээн боомт хилээ хаах шийдвэр гаргалаа
Өмнөд Африкаас гаралтай коронавирусын шинэ төрлийн мутацлагдсан хувилбар Омикрон дэгдсэнтэй холбоотойгоор Эрээн боомт төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байх хугацаагүй шийдвэрийг гаргалаа.
Ингэхдээ зөвхөн контейнэр Монгол талаас хүлээж авна гэжээ. Тодруулбал, 2021.11.29-ний 14.00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор хүний гараар савлаж боосон бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хориглосон байна.