О.Цэцэнцэнгэл алт хүртсэнээр Абу Дабигийн их дуулгад Монгол Улс багаараа 3-т бичигдлээ

“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.

О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялсанаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болоод байна.

Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг “Абу Даби-2021” Гранд Сламаас 2 алт 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос 3-р байрт бичигдлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *