Коронавирусын 30 тохиолдол шинээр илэрлээ
Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.02.25-нд шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ. Үүний 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний голомттой холбоотой байна.
Халдварын нийт тохиолдлын тоо 2831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн бол сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрлээ. 666 хүн эмчлүүлж байна. Үүнээс:
Маш хүнд 1
хүнд 6
хүндэвтэр 78
хөнгөн 580 хүн байна.
Ойрын хавьтлын 630 хүн байгаа учраас гадуур халдварын голомт нэмэгдэх эрсдэл бий тул ард иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сайтар баримтлахыг анхааруулж байна.
Дэлхий дахинд 6.2-6.5 сая хүн өдөрт коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна. Англид насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан байна. Өчигдөр шинээр нэг вакцин нэмэгдсэнээр нийт 6 вакцинийг дэлхийн улс орнууд ашиглаж байна” хэмээлээ.