Сураггүй алга болсон 19 настай иргэн модноос дүүжлэгдэж нас барсан байдалтай олджээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт 19 настай, иргэн Э энэ сарын 18-ны өдөр гэр рүү мотоциклоор яваад сураггүй алга болсон гэх дуудлага энэ сарын 24-нд 11:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19 настай эрэгтэй Э-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулжээ.
Улмаар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сураггүй болсон иргэн модноос дүүжлэгдэж нас барсан байжээ.