ШУУРХАЙ: Туркээс ирсэн зорчигчдоос 2 хүнээс халдвар илэрч тусгаарлажээ

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.

Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байгаа.

Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад 2 хүнээс эерэг хариу гарсан байна. Халдвартай 2 иргэн нь гадаадын иргэд байжээ. Одоогоор уг вирус шинэ төрлийн омикрон эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу эерэг гарсан 2 иргэнийг тусгаарлаж, бусад зорчигчийг гэр гэр лүү явуулсан байна.

Мөн өнгөрөгч шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан бөгөөд тэднээс мөн шинжилгээ авсан. Шинжилгээний хариуны талаарх мэдээлэл одоогоор алга  байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *