Louis Vuitton ордны бүтээлч захирал Виржил Абло таалал төгсжээ

Off-White брендийн үүсгэн байгуулагч, Louis Vuitton ордны бүтээлч захирал алдарт дизайнер Тайтан Виржил Абло сүүлийн 2 жилийн хугацаанд хорт хавдартайгаа тэмцсээр өнгөрөгч ням гарагт 41 насандаа таалал төгсжээ.

Түүнийг нас барсныг сонссон Клоүи Кардашиан, Хейли Бибер, Soulja Boy, Омарион, Крис Женнер, Жефри Стар зэрэг дэлхийн хэмжээний одууд эмгэнэл илэрхийлсээр байна.

Louis Vuitton брендийн толгой компани болох LVMH-ийн захирал Бернард Арнолт “Бид бүгдээрээ энэ мэдээг сонсоод маш их цочирдсон. Одоо ч цочролоосоо бүрэн гараагүй, сэтгэл санааны хүнд байдалд байна. Тэр ганцхан суут дизайнер бус алсын хараатай төдийгүй сайхан сэтгэлтэй, агуу ухаантай нэгэн байсан. LVMH гэр бүлийнхэн бүгд энэ хүнд хэцүү цаг үед түүний гэр бүл, дотны хүмүүстэй хамт байна. Виржил 2018 онд өөрийн мэдлэг чадвар, торгон мэдрэмжээрээ LV-г удирдахаар сонгогдсон анхны өнгөт арьстан болсноороо загварын салбарт түүхэн амжилтыг бүтээсэн домогт дизайнер байлаа” хэмээжээ.

  Тэрбээр хамгийн сүүлд 10-р сарын сүүлээр Нью-Йоркийн гудамжаар алхаж явахдаа папараццичдын дуранд өртжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: TMZ

И. ЭГШГЭЛЖИН  

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *