Төмөр замын тээврийг зогсоосонтой холбоотойгоор Боомтын зөвлөл хуралдана
Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл гараад буй. Ингэхдээ төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байхаар тогтож, зөвхөн контейнэр хүлээж авна гэсэн аж.
Эрээний боомтын төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайдтай яг одоо холбогдох албаныхан уулзаж байгаа аж. Үргэлжлүүлэн 14:00 цагаас Боомтын зөвлөл хуралдаж, дараа нь албан мэдээллийг хүргэх юм байна.
Боомтын зөвлөлийг Сангийн сайд Б.Жавхлан даргалдаг бөгөөд гишүүдэд Гадаад харилцааны сайд, Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагууд багтдаг.