ЭМЯ : Халдварын 190 тохиолдол бүртгэж, таван хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 190 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 112 нь Улаанбаатар хотод, 78 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-90 насны таван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1922 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6043 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11736 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 2377
- Хүндэвтэр- 2815
- Хүнд- 739
- Маш хүнд- 112 хүн байна