Д.Ганбат : Манай ард иргэд маш бага цахилгаан хэрэглэж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, цахилгаан дулаан өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын танилцуулга, хоёрдугаарт Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг сонссон.

Эрчим хүчний нөхцөл байдал өнөөдөр хүнд байна. Нэмэлт эх үүсвэр шаардлагатай байна. Эрчим хүчний салбарт 16000 гаруй хүн амьдарч байна. Дундаж цалин 1.6 сая байдаг. Гэвч сүүлийн 1,2 жил нэмэгдээгүй. Гэтэл ажлын ачаалал нь маш их нэмэгдсэн. Сэргээгдэх эрчим хүчийг сайжруулсан ч тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Цаашдаа эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай ард иргэд маш бага цахилгаан хэрэглэж байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд хууль хоорондын зөрчил байна. Чөлөөт бүсийн газар нутгийн байршил тодорхойгүй байна. Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг тодорхой болгох шаардлагатай. Яг хэрэгжээд явбал маш тодорхой бус хуулийн төсөл байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *