“Богд Зонхова цогцолборын барилгын ажлын зөвшөөрлийг нийслэлээс олгоогүй”

“Богд Зонхова” цогцолборын барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй байсан хэмээн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Тэрбээр “Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2004 онд батлагдсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан.

2007 онд Гандан орчмын Ерөнхий төлөвлөгөө батлагдаад энэхүү хоёр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэн түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байсан.

Соёлын яам, Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан.

Харин уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байсан. Учир нь энэ бол нийслэлээс бус Засгийн газраас зохион байгуулж байгаа ажил юм” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *