“Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг баталжээ
“Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталжээ. Төслийн менежментийн зөвлөхөөр ажилладаг “Рио Тинто” группийн алдаатай бодлогын улмаас энэ нэмэлт зардал бий болсон тул батлахгүй гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байсан юм.
Гүний уурхай 2023 онд ашиглалтад орж, олборлолт эхэлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30 хувиар өсөх тооцоог ОУВС-гаас гаргасан юм.
Гүний уурхай 2028 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд олборлолтын хэмжээгээр дэлхийн хамгийн том дөрвөн уурхайн нэг болох юм.