Улсын хэмжээнд 16,498 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна
Сүүлийн үед COVID-19 халдварын тархалт буурч, шинээр илрэх тохиолдлын тоо эрс багассан. Үүнийг дагаад уг өвчний улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо ч аажмаар буурч байна.
Тодруулбал,өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 16,498 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.
Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 10,853 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 5,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт байгаа иргэдийн 38.8 хувь нь хөнгөн оноштой бол 61.1 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.
Тодруулбал,
- Хөнгөн оноштой – 2,193
- Хүндэвтэр оноштой – 2,636
- Хүнд оноштой – 707
- Маш хүнд оноштой – 109 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 1,122 нь хүүхэд бол 205 нь жирэмсэн эмэгтэй байна.
Халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.