| |

Pfizer Biontech вакцины 3-р тунг 16-17 насныханд хийхээр төлөвлөж байна

Дэлхий даяар Коронавирусын эсрэг Pfizer Biontech, Moderna вакцины бүүстэр тунгийн дархлаажуулалт 18-аас дээш насныхны сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа билээ.

Өнгөрөгч долоо хоногийн эхээр коронавирусын шинэ хувилбар болох Омикронтой холбоотойгоор Pfizer Biontech вакцины үйлдвэрлэгч Pfizer Inc (Pfizer/Biontech) компани 16, 17 насны хүүхдүүдийг вакцины 3-р тунгаар дархлаажуулах зөвшөөрөл ДЭМБ-аас ойрын хугацаанд авахаар ажиллаж байгаа талаар New York Times мэдээллэв.

Мөн тус компани 8-р сараас хойш Pfizer вакцины бүүстэр тунг 16-17 насныханд хийхээр судлаж байгаа ч эхний ээлжинд насанд хүрэгчид, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулахаар болсон гэв. Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүд Pfizer вакцины 2-р тунд хамрагдаж байна.

 

И.ЭГШГЭЛЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *