Их дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын явуулын баг өнөөдөр татан буугдана

Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор явуулын түр цэг ажиллуулж байна.

Уг дархлаажуулалтын явуулын баг өнөөдрийг дуустал их, дээд сургуулиудад ажиллаад татан буугдах юм. Тиймээс оюутан, залуус, багш, ажилчдыг дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

75 их, дээд сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *