Нийслэлийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд зарцуулна
Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьж, НИТХ-аар анхны хэлэлцүүлгийг хийгээд буй. Төсвийн төслийг эцэслэн батлахад хэдхэн хоног үлдээд байна. Энэ хүрээнд ирэх жилийн нийслэлийн төсөвт тусгагдсан онлцох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг хүргэж байгаа билээ.
Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд нийслэлийн төсвөөс 1.9 тэрбум төгрөг зарцуулан Ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын нэгдсэн цэгийг байгуулж ашиглалтад оруулахаар болжээ.
Тухайлбал ХУД-ийн 14 дүгээр хороо болон СХД-ийн 21 дүгээр хороонд Ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэгүүдийг барьсан бол Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөгт нэг цэг барьж байгаа аж.