Д.Одхүү: Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг бид өөрсдөө шийднэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хойд хөршийн эсэргүүцэлтэй нүүр тулж, 2016 онд зогссон билээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко манай улсад айлчлах үеэрээ мөн л энэ байр сууриа илэрхийлээд авав. Товчхондоо Байгал нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр усан цахилгаан станц барихыг дэмжихгүй. Харин эрчим хүчийг бид нийлүүлнэ гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Цаг үеийн асуудлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагч асан Д.Одхүүтэй ikon.mn мэдээллийн редакци ярилцжээ.

Уг ярилцлагат тэрээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг хойд хөрш шийдэхгүй. Олон улсын гэрээ эрх зүйн хувьд бид ямар нэгэн асуудалгүй. 1995 онд Монгол, Оросын хооронд байгуулсан хилийн усны хэлэлцээр гэж бий. Уг хэлэлцээрээр хил дамнаж урсдаг голууд, түүний дотор Сэлэнгэ мөрөн дээр ямар нэгэн усны байгууламж барихаар бол хоёр улс хоорондоо мэдээллээ солилцоно гэсэн заалт л байдаг. Түүнээс бус хэн нэгэн аль нэг талаасаа зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт байхгүй.” хэмээсэн байна.

Эх Сурвалж: ikon.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *