|

БНСУ-д “омикрон” хувилбар тархахаас сэргийлэх арга хэмжээг чангатгахыг үүрэг болгожээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “омикрон” хувилбарын халдвар тархахаас сэргийлэх үүднээс хилийн чанадаас тус улсад ирж буй иргэдэд хорио цээрийн арга хэмжээг нэн даруй чангатгахыг үүрэг болгожээ.

Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Пак Кён Ми сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, 11 дүгээр сарын 30-ны орой Өмнөд Солонгост шинэ хувилбарын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар төрийн тэргүүнд мэдээлэл өгсний дараа тэрбээр үүрэг өгсөн байна.”Үүнтэй холбогдуулан Мүн Жэ Ин “вирусний шинэ хувилбарыг илрүүлэх оношлуурын иж бүрдэл боловсруулж, үр дүнтэй хариу арга хэмжээ авах хорио цээрийн арга хэмжээг аль болох хурдан бэлтгэхийг үүрэг болгосон”” гэж тэрбээр хэлжээ.

Өмнөд Солонгосын эмч нар Нигериэс буцаж ирсэн гэр бүлийн хосыг коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан гэж сэжиглэж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мягмар гарагт мэдээлжээ. Хосууд “Moderna” компанийн вакцинаар дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байжээ. Тэд 11 дүгээр сарын 14-23-ны хооронд Нигерид аялаад Өмнөд Солонгост буцаж ирснийхээ дараа коронавирусний шинжилгээ өгч, 11  сарын 25-нд хариу нь эерэг гарсан байна. Эрүүл мэндийн ажилтнууд мөн тэдний хүүхэд болон уулзсан найзаас нь коронавирус илэрүүлжээ.

БНСУ-ын Засгийн газар “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд ням гаргаас эхлэн Африкийн найман орноос ирэх зорчигчдод виз олгох нөхцөлийг хязгаарлаж, тэдгээр орноос ирэх иргэдэд хатуу шаардлага тавихаар шийдвэрлэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *