“Танхимын сургалтыг энэ сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл зогсооно”

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учраас ирэх долоо хоногтоо танхимаар яваад үлдсэн долоо хоногийн хичээлээ цахимаар явуулаад хичээлээ амраах чиглэл байна. Амралтыг наашлуулахгүй. Томууны үед хүүхдүүдийн өвчлөл ихсэж байна. Өвчний эрсдэл үүсэхэд хэрхэн зохицуулах талаар шийдлүүд гаргаж ажиллана. Сурагчдын амралт хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Л.Энх-Амгалан: Намайг ЕРӨНХИЙ САЙД болно гэж үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

 

Их дээд сургуулиудын хувьд 12 дугаар сарын 6-наас шалгалтууд эхлээд нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. 12 дугаар сарын 10 хүртэл оюутнуудын гурав дахь тунгийн дархлаажуулалтыг сургууль дээр нь үргэлжлүүлнэ. Сүүлийн долоо хоногт оюутнуудын дархлаажуулалт идэвхтэй явагдаж байна.

Танхимын сургалтыг 12 дугаар сарын 10-наас цагаан сарыг хүртэл зогсоож магадгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *