|

БНСУ-д амьдардаг Монгол охиныг ангийнх нь хүүхдүүд 6 цаг харгислан зоджээ

БНСУ-д ээжийнхээ хамт амьдардаг, дунд ангийн сурагч Монгол охиныг ангийнх нь 4 хүүхэд хамтран 6 гаруй цаг харгислан зоджээ.

Охиныг хэл чимээгүй алга болсонд зовсон ээж нь цагдаагийн ажилчидтай хамт охины хоригдон зодуулж байсан айлд очоод олоогүй. Гэвч энэ үеэр тухайн сурагчид хохирогч охиныг тагтан дээрээ нуусан байжээ.

Мөн охинд хүчээр архи уулган согтоож, биеэ хянах чадваргүй болсон байхад нь зүй бус дүрс бичлэг авч, сургуулийн орчиндоо 5000 воноор худалдаалж байсныг тогтоосон байна.

Зүй бус дүрс бичлэг нь тархсан мөн 6 гаруй цаг зодуулснаасаа болоод бие махбод болон сэтгэл санааны гүн цочролд орсон охин одоогоор сургуульдаа явахгүй байгаа гэж ээж нь мэдэгджээ.

Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр” гэж бодсоор л байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” хэмээсэн.

Энэ тухай солонгосын хэвлэлүүдээр тараад байгаа бөгөөд “Хэрэг үйлдэгсэд насанд хүрээгүй, дунд ангийн сурагчид тул хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэдэг торгуулын мөнгөнөөс хэтрэхгүй” гэсэн сэтгэгдэл маш их байгаа юм.

Бичлэгийг илрүүлсний дараагаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна.

Эх Сурвалж: mbs

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *