|

ДЭМБ: Одоо байгаа вакцинууд “Омикрон” хувилбарын эсрэг дархлаа тогтоохоор байна

Одоо байгаа вакцинууд COVID-19-ийн “Omicron” хувилбарын эсрэг дархлаа тогтоохоор байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ. Мөн халдвар авсан хүмүүст хөнгөн шинж тэмдэг илэрч байгааг онцолсон байна.

Лхагва гарагт шинэ хувилбар анх бүртгэгдсэн ӨАБНУ-д өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өмнөх өдрөөс хоёр дахин нэмэгдэж, 8000 давжээ. Тус улсын иргэдээс 11 дүгээр сард авсан сорьцуудын 74 хувьд “Омикрон” хувилбар илрээд байгаа аж.

 

БНСУ-д анх удаа “Omicron” хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсад цар тахал эхэлснээс хойших хамгийн олон буюу хоногт 5120 шинэ тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д гадаадаас ирэх зорчигчдыг 10 хоног тусгаарлах шийдвэр гаргаад байна.

Үүнээс гадна АНУ-д мөн “Omicron” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тэргүүн Энтони Фаучи “Халдвар илрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал байсан” гэж мэдэгдлээ. Мөн Өмнөд Африк руу зорчихыг хориглосон шийдвэр түр зуурынх гэдгийг тодотгосон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *