PR төлөвлөгөө чинь амжилттай хэрэгжсэн бол сайн дурын жолооч нарынхаа цалинг өг, Б.Бямбадорж дарга аа!

Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын ачааллаа дийлэхгүй байдал үүссэн тул хүч нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн өрхийн эмнэлэгт сайн дурын жолооч нарыг ажиллуулах аян эхэлсэн билээ.

Энэхүү аяны хөтөлбөрийн 5 сарын хугацаанд 3 тэрбум 640 сая төгрөгийг зарцуулна гэх тооцоог НЭМГаас гаргаж байсан.

Гэтэл НЭМГын дарга Б.Бямбадорж сайн дурын жолооч нарын ажлын гэрээг 6 өдрөөр буюу  11-р сарын 13-19-ний өдөр хүртэл сунгажээ.  Гэвч сунгаж ажилласан  хугацааных нь  цалинг одоо болтол өгөөгүй байна.

Өдрийн 65 мянган төгрөгийн цалинтай сайн дурын жолооч 6 өдрийн ажлын хөлс  буюу 390,000 төгрөгийг авах ёстой аж. Энэ мөнгөө авч чадаагүй  40 гаруй иргэн байгаа аж. Эдгээр сайн дурын жолооч нар өнөөдөр НЭМГ-ийн гадаах талбайд өглөөний 10 цагт цуглан цалингаа шаардахаар болжээ.

Цар тахлын хүнд үед иргэний үүргээ биелүүлэн сайн дураараа жолооч хийсэн иргэдийн цалинг төлөөгүй шалтгаанаа “Шинэ нягтлантай болсон. Он гартал бага хэмжээгээр гүйлгээ хийх боломжгүй. Нэг мөсөн он гараад шилжүүлнэ” гэж тайлбарлажээ.

НЭМГын дарга Б.Бямбадорж сайн дурын жолооч ажиллуулж байна гэх  PR-ийг хэвлэл мэдээллээр бялууртал явуулсан.  PR  төлөвлөгөө чинь  амжилттай хэрэгжиж дууссан бол   сайн дурын жолооч нарынхаа ажлын хөлсийг  “унжилгүй” олгочих, Б.Бямбадорж дарга аа! 

ErenNews.MN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *