Улаанбаатарт байх БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийнэ
Өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдсан билээ.
Олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг төрүүлээд буй уг асуудлаар ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг өчигдөр үдээс хойш дуудаж уулзахаар болсон.
Харин иргэнийхээ эрх ашгийн төлөө дуугарсангүй, хүүхдийг хамгаалж, ар гэрийнхэнд нь тусалсангүй, харь улсад дээрэлхүүлж байгаа иргэдээ хамгаалсангүй гэдэг шалтгаанаар өнөөдөр иргэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийхээр уриалж байна. Иргэдийн зүгээс “Монгол хүний эрхийг хамгаалах”-ыг БНСУ-ын Элчин сайдаас хүсч, шаардах аж.