Эхнэрээ зодсон хэрэгт холбогдсон Д.Сүндийг өнөөдөр шүүнэ
Өнөө өглөө 09.00 цагаас ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Сүндий болон нэр бүхий хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарыг шүүх хурал товлогджээ.
Неткапиталыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон юм.
Тэрээр хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Б, Б, Д нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдсон тул ийнхүү шүүгдэхээр болжээ.